Үүрийн гэгээтэй уралдан усан бассейнд сэлж, өглөөний зуушаа идсэний дараа фитнессээр хичээллэн, үдийн хоолныхоо өмнө гоо сайханд тухалж амждаг хэмээн өдрийн төлөвлөгөөгөө сонирхуулсан хүн бол топ модель Э.Одгэрэл. Тоотой хэдхэн компаниас хангалттай хэмжээний мөнгө халааслан, реклам сурталчилгаанд тоглодог гэх тэрбээр үдэш орой нь тансаг үнэртэн анхилуулсан тохилог саунд амарч, бүтэн биеийн массаж хийлгэдэг гэж байгаа. Түүний нэг өдөр ийнхүү өнгөрдөг бөгөөд өдөр шөнөгүй ажиллаж, амрах ч завгүй зүтгэдэг бусад эмэгтэйчүүд “Ажилгүй хүүхний жаргалтай төлөвлөгөө хэний мөнгөөр хэрэгжээд байна аа” гэж битүүхэндээ атаархдаг гэсэн.
Юутай ч, загварын ертөнцийн “акул” гэгдэх топ модель Э.Одгэрэл олны өмнө биеэ тун гайхалтай авч явдгаараа алдартай нэгэн. Харин нэгэн удаа тун ч эвгүй байдалд орсон бөгөөд Соёлын төв өргөөний хамгаалагч залууд гар цүнхээ нэгжүүлэх дээрээ тулжээ. Учир нь, тэрбээр загварын томоохон наадам болох “Гоёл”-ыг сонирхож явсан бөгөөд нэгэн хижээл насны гадаад эртэй их л дотно суужээ. Наадам дуусмагц Э.Одгэрэл мөнөөх эрийг дагуулан тайзны араар орж, загварын бүсгүйчүүдтэй уулзаад гарч явахдаа ийн хулгайд сэрдэгдсэн нь тэр. Нэг модель хүүхэн цүнхнээсээ багагүй хэмжээний мөнгө алдсан хэмээн хамгаалагч нарыг түргэн авахуулсан тул хаалгаар гарч явсан хүмүүсийг нэгбүрчлэн шалгах хэрэгтэй болжээ. Топ бүсгүй ч гадаад эрийнхээ өмнө ичингүйрэн байж цүнхээ нээсэн бөгөөд гарахдаа хамгаалагч нарт хатуухан үг чулуудаад оджээ.

Сэтгэгдэл ( 4 )
шал тэнэг хүүхэн ярьж ч чадахгүй худлаа нааланхай царайлаад ёстой цэвэрхэн биеэ үнэлэгч хүүхэн дээ
jinhene jiba
haa yavsan gazraa manaihan dandaa yumaa aldaj yavah yumaa
yahaara hatuu ug chuluuddhiin.adilhan hun yum bga bzde.tiim uchraas henbeguaich bai shalgah estoin bga bzDe.teng awgai we