Хаана байна? Байхгүй, Хаачсан юм? Мээдкүү

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Соёл спорт, аялал жуулалчлын сайд Ц.Оюунгэрэл түүх дурсгал, соёлын өв болсон үнэт үзмэрүүдээ бүртгэж үзээд ийнхүү бухимджээ. Лениний түүхийн музейн сан хөмрөгийг шалгаж, түүх дурсгалын ховор үзмэрүүдээс ихэнх нь алга болсныг мэдсэн тэрбээр холбогдох байгууллага, томоохон албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ тухайгаа ч УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулсан бөгөөд “Би өмнөх Засгийн газрынханд Лениний түүхийн музейн үзмэрүүдийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөхийг шаардсан ч өдийг хүртэл хэрэгжсэн юм алга. Улсын өмч хөрөнгийг дур мэдэн үрж шамшигдуулсан этгээдүүд одоо хээвнэг нэг алхаж явна. Ямар ч гэсэн би түүх дурсгалын ховор үзмэрүүдээ албан ёсоор хүлээж авна” хэмээн хатуухан хэлсэн байдаг.

Түүнийгээ ч мөн саяхны нэгэн нэвтрүүлгээр давтаж ярьсан бөгөөд эрхэм сайдын бухимдсан гол шалтгаан нь улстөрчдийн нөмөр нөөлгөнд эрхэлсэн хурган дарга нар бөгөөд улсын өмч яагаад алга болсныг асуухаар мөрөө хавчаад хээвнэг суудагт байгаа гэнэ. “Хаана байна” гэхээр “Байхгүй” гэнэ. “Хаачсан юм бэ” гэвэл “Мээдкүү” гээд эвшээлгэж суудаг албан тушаалтнуудтай хатуухан тэмцэхээ илэрхийлсэн Ц.Оюунгэрэл сайд энэ жил ЮНЕСКО-д үндэсний хэл бичгээ бүртгүүлэх гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
odnoo(203.194.115.19) 2025 оны 03 сарын 13

unexeer mundag bna sain xicheegeerei

1  |  0
Top