Л.Наранбаатар нь өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд архины халуун, уурын мунхгаас болж гэр бүлээ унтаж байхад нь шатахуун цацан, амьдаар нь шатааж, амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гаргаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэн, саатуулж эхэлсэн байна. Л.Наранбаатарыг санаатайгаар буюу онц хэрцгийгээр олон хүний амь насанд халдсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг өнгөрсөн сард харьяа дүүргийн прокурорын газарт шилжүүлээд байгаа. Тиймээс түүнийг шүүх хурал тун удахгүй товлогдох юм байна. Тэрээр өөрөө 40 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төв эмнэлэгт эмчлүүлж, дөрвөн удаа арьс нөхөх мэс засалд орж, гурван хуруугаа тайруулжээ.

Сэтгэгдэл ( 2 )
al..tsaazaar av
Shuud tsaazlaachee baliar har arhiching tsaaziin yalaa sergeehgui bol iim herguud hezee ch zogsohgui sh dee