Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Үерийн аман дээр буусан айлуудыг үерийн аюулаас сэрэмжилж хугацаа алдалгүй яаралтай нүүхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Учир нь ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тохиолдож болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top