Үргэлжилсэн усархаг бороо орохыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тиймээс тохиолдож болох эрсдэл, аюулаас хамтдаа урьдчилан сэргийлж, их хэмжээний усархаг бороо орох үеэр анхаарал болгоомжтой байхыг нийт ард иргэддээ сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top