Лениний музейн шүүх хурал маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзээд байгаа. Ийнхүү Лениний музейн асуудал шүүхэд шилжээд гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа ч энэ хугацаанд шүүх хурал   МАН-ын хүсэлтээр гурван ч удаа хойшилсон. Тэгвэл Лениний музейтэй холбоотой шүүх хурал маргааш 14.00 цагт Нийслэлийн шүүхэд болох юм байна.

Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гурван удаа хойшлоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top