Багануур дүүргийн багш явган аялалд явж байгаад сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 06

Багануур дүүргийн багш нар жил жилийн хавар явган аяллаар явж, алжаал ядаргаагаа тайлдаг уламжлалтай ажээ. Харин энэ жилийн аялал нь одоогоос арваад хоногийн өмнө цас бороо холилдож орсон тэнгэр муу өдөр таарсан бөгөөд нэг багшаа алдсан харамсалтай явдлаар өндөрлөжээ.

Уг хэргийг тодруулбал тус дүүргийн  66 дугаар сургуулийн физикийн багш Б энэ аяллаас эргэж ирэлгүй, одоог хүртэл сураг байхгүй байгаа юм. Хамт явсан багш нар Б-г хайгаад олоогүй бөгөөд эргэж ирээд дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст мэдэгдэн, эрлийн багийнхан явуулсан байна. 10 гаруй хоног уулыг самнаад олоогүй бөгөөд эрлийн багийг энэ долоо хоногийн эхээр буулгаж, хайх ажиллагааг зогсоожээ. Хэдийгээр Б-гийн ар гэрийнхэн ах дүүгээрээ нийлж, хувиараа эрэн хайх ажиллагааг явуулж байгаа ч одоог хүртэл олоогүй, эрэл мухардаад байгаа аж. Зарим  иргэдийн ярьж буйгаар Б багшийг ичээнээсээ гараад удаагүй байсан баавгай барьсан гэх. Үнэн худал нь үл мэдэгдэх янз бүрийн таамаг явж буй ч Б багш аяллаар явж байгаад алга болсон бас олдоогүй байгаа нь үнэн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buurtei(182.160.13.149) 2025 оны 03 сарын 13

tsag agaaraa medej zugaalmaar bnadaa

1  |  0
Top