Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэл хийлээ. Тус төв Хөрөнгийн биржид харьяалагддаг байсан бөгөөд 2003 оноос бие даан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 10 жилийн ой тохиож байгаа юм байна. Тиймээс тэд УДЭТ-ын гадна талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа аж. Тус төв өнгөрсөн хугацаанд нийт 3.7 их наяд төгрөгийн мөнгөн гүйлгээ хийжээ. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн гол үйл ажиллагаа нь Хөрөнгийн биржид арилжигдсэн үнэт цаасыг гаргах бөгөөд үнэт цаас бүртгэх үүрэгтэй гэнэ. Мөн хөдөө, орон нутагт салбаруудтай болсон бөгөөд төв салбар дээрээ иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )