ССАЖЯ-наас ирэх жил хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийхээр болсон бөгөөд монголын түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлаж томоохон цогцолборуудыг барихаар төлөвлөжээ.
Тодруулбал Хэнтий аймагт Чингис хааны дурсгалын газар, Төв аймгийн Сэргэлэн суманд Их майдар цогцолбор, Архелоги, палантелогийн музей, Хүннүгийн музей, Хүүхдийн ордон, Чингис хааны ордон бүхий нүүдэлчдийн соёлын төв, Дорноговь аймагт Үлэг гүрвэлийн төв музей барьж байгуулахаар болжээ. Харин Дорнод аймгийн Халх гол суманд орших Их бурхант цогцолборыг дахин сэргээн засварлахаар болсон байна. Түүнчлэн 31 суманд соёлын төв шинээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )