Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар боллоо. Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна сургууль, цэцэрлэг, кинотеатр, тоглоомын талбай бүхий орчин үеийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иж бүрэн цогцолбор хороолол байгуулагдахаар болсон. Энэ цогцолбор хорооллын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагаас болно. Томоохон бүтээн байгуулалтын үйл ажиллагааны нээлтэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )