Өрхийн эмч мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж олгохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Багануур дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар 2013 онд хамтран ажиллахаар болж гуравласан гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэгш хүртээмжтэй хүргэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох, тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төвийг 2 сая, тэргүүний эмч, сувилагчийг тус бүр 500000 төгрөгөөр шагнаж урамшуулах заалтыг шинээр тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top