Тээврийн хэрэгслийн татвараа 10-ныг хүртэл торгуульгүй төлөх боломжыг олголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө жил бүрийн зургадугаар сарын нэгнээс өмнө төлж барагдуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан байдаг билээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвараа төлсөн гэсэн мэдээллийг нийслэлийн Татвар хураалтын Төв комиссоос мэдээлж байна.

Зургадугаар сарын нэгний дотор татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журамтай ч иргэдийн хэрэгцээ, хүсэлт шаардлагыг харгалзан энэ сарын 10-ныг хүртэл ямар нэг торгуульгүйгээр татвараа төлөх боломжоор ханган ажиллаж байгаа юм байна. Харин зургадугаар сарын 10-наас хойш автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөөгүй тохиолдолд холбогдох хууль дүрмийн дагуу торгууль ногдуулан татварыг нь төлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top