Лениний музейн шүүх хурал эхэлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлоод байсан билээ. Харин яг одоо буюу 11:00 цагт Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд эхлэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top