Сүхбаатарын талбайд байршуулсан Тиранозавр Батаарыг угсарч дуусчээ. Т.Батаарыг иргэдэд үзүүлэх нээлтийн арга хэмжээ маргааш 09.30 цагт болно. Ингэхдээ 0-6 насныхан болон өндөр настнуудад үнэ төлбөргүй, 7-16 насныханд 500, насанд хүрэгчдэд 1000 төгрөгийн тасалбартай байх аж. Хоёр метр гаруй өндөртэй уг олдворыг ирэх есдүгээр сар хүртэл төв талбай дээр байршуулахаа зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байгаа. Түүнчлэн 70 гаруй сая жилийн настай Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг нийтэд үзүүлэх үеэр тус олдворын нэрийг сийлсэн бэлэг дурсгалын зүйлийг худалдаалах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )