Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг хүүгийнх нь гэрээс алдагдсан их хэмжээний сейфтэй мөнгөтэй нь холбоотойогоор интерполоор эрэн сурвалжилж байгаа бол Гадаад улсад байсан тэрээр өчигдөр бие төлөөлөгчөөрөө дамжуулан эх орондоо ирэх болсноо мэдэгдсэн юм. Интерполоор эрэн сурвалжилж байсан түүнийг өнөөдөр эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан баривчлах юм байна.
Сайд асан Н.Хүрэлбаатар өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин, зургадугаар сарын 07-ны өдөр эх орондоо очихоор боллоо" хэмээн дамжуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )