Номын сангийн өмнөх талбай өнөөдөр 3D зурагаар чимэглэгдэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Монголын Урлагийн зөвлөлийн Соёл Урлагийн Манлайлал хөтөлбөрийн залуус 3D зураг зурж байгаа билээ. Эдгээр залуус өөрсдийн хичээлийн төслийн хүрээнд 3D зураг зурах санаачлага гаргасан бөгөөд Монгол улсын үндэсний номын сангийн талбайд зурж байгаа юм. Зургийг Анкара хотын Хасе типпи их сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн Б.Ундрам гэх бүсгүй зурж буй юм. Тэрээр зургаа өчигдөр зурж эхэлсэн бөгөөд өнөөдөр 16.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. Ийнхүү Улсын Үндэсний Номын сангийн өмнөх талбай тун удахгүй 3D зургаар чимэглэгдэхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top