“Дэлхийн мистер-2013” тэмцээн амжилттай оролцсон загвар өмсөгч Э.Энхболдыг хүмүүс урлаг судлал, дуучин, жүжигчний мэргэжлээр сурч төгссөн гэдгийг төдийлөн мэддэггүй. “Говь” брэндийн нүүр царай болж явсан сайхан залуу урьд нь загварын ертөнц төдийгүй рок попын хүүхнүүдийг ч араасаа хуйлруулж байсан гэдэг. “Урлах эрдэм” дээд сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргалыг ханиараа сонгож, үрийн зулай үнэрлэсэн тэрбээр “Намайг карьер хөөх гэж эгчмэд бүсгүйтэй ханиллаа гээд гадуур их шуугисан. Үнэндээ бид хоёрт тийм их насны зөрүү байхгүй. Тэгээд ч би эхнэрийнхээ насыг хэлмээргүй байна. Бие биедээ анхны харцаар дурласан. Ямар ч байсан, бид хоёр хайр сэтгэлээр учирч хүү, охинтой болоод сайхан амьдарч байна” гэх тайлбарыг өгсөн байдаг.
Мөн олонд танигдахаасаа өмнө нэгэн найзтайгаа хамт “Tse pub”-ын нэг салбарыг хариуцан ажиллуулдаг байснаа ч нуугаагүй аж. Энэ үедээ ойролцоо орших “Боргио” пиво борлуулдаг залуустай үйлчлүүлэгчээ булаалдан нударга зөрүүлж явжээ. “Эрчүүд л болсон хойно маш их шар хортой, тэгээд ч өөрсдөө юм хийж байгаа болохоор тэрэндээ их улайрна. Тэндээс л өрсөлдөөн гэж юу байдгийг мэдэрсэн гэх үү дээ. Нэг шил пиво, нэг ундаа зарах гэж тэгж их үзэж тардаг байлаа. Одоо бол тэр залуустай маш гоё найзууд болсон. Бүгд амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ажил үйлс нь ч сайн яваа бахархмаар залуучууд болсон. Бид хааяа уулзаж тэр үеэ дурсаж сайхан ярилцана. Өөрөө хөдөлмөрлөж амьдралдаа том хөрөнгө оруулалт, туршлага хуримтлуулсан болохоор тэр цаг үедээ би хайртай. Тэрнээс биш би одоо тэгж баар ажиллуулдаггүй” гэж модель залуу нэгэн удаа дурсчээ.

Сэтгэгдэл ( 10 )
Saihan goy huuhen bna
Delbersen gej bishigch lav ataach bh unendee tordoggui targaladaggui super yum bhda iimerhuu yum oilgohguig bodvol esvel nusgai bh
Ingogo beer zargag gene u yun ch ertni medeelel ve surtei garchigtain
Ug n tasarhai hohtei buselhiitei facetei l busgui bsan da odoo butsad hevendee oroh blgui dee
2 huuhedtei gehed saihan l bna shd nohroo humuujuulere showchin
Manai bagsh bnashd ene model zaluu guij guij suutsanda minii medeh hamgiin hoorhon bagsh
Delbersen ch geh shig bodwol ataahsan busgui l ingej bichne dee amjilt hosuudad
шар үстэй хүүхэн ээж нь юмуу эхнэр нь юмуу тэр 4 дэх зурган дээр байгаа?
nudend dulaahan saihan ger bul baina az jargal husie!
ehner ni vneheer saihan nvdend dulaahan hvvhen bn ta 2t az jargal hvsie