Засгийн газрын хуралдаанаар наадмын төсвийг эцэслэн шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Монголын уламжлалт баяр болох Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, наадмын санхүүжилт болон бусад асуудлаар санал солилцсон юм. Наадмын санхүүжилтэд шаардагдах 1.3 тэрбум төгрөгийн 350 сая төгрөгийг наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 580 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас тус тус санхүүжүүлэхээр тооцсон байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар наадмын төсвийг эцэслэн шийдвэрлэх аж.

Мөн баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд автомашин зогсоохгүйгээр төлөвлөсөн бөгөөд наадамчид Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн хашаанд машинаа байрлуулах бөгөөд тэндээс жижиг оврын автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top