Лениний музейн барилгын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 14:00 цагаас эхлэх байсан ч хойшлогдон энэ сарын 12-ны 13:00 цагаас болох тов гарлаа. МАН-ын зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд ийнхүү тус барилгын асуудлаарх шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилж байгаа юм. Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй. Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
МАН-ынхан шүүх хурлыг үл хүндэтгэн 7 удаа шүүх хурлын ажиллагааг хойшлууллаа.Үнэ