Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинээр баригдаж байгаа барилгуудад хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтанд Улаанбаатар хот болон дөрвөн аймагт баригдаж байгаа 16 объект, 27 аж ахуйн нэгж байгууллага, 36 инженер техникийн ажилтан хамрагдлаа.
Шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа “Интеко инженеринг” ХХК-ийн гүйцэтгэж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг зогсоожээ. Учир нь уг барилга шаардлага хангаагүй барилга болох нь тогтоогджээ. Түүнчлэн Баянгол дүүрэгт “Цаст констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа сургууль, Баянзүрх дүүргийн “Хөвсгөл геологи” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 92-р сургуулийн өргөтгөлийн барилгуудын Газар хөдлөлийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийн 3.29 дэх заалтын шаардлагыг хангаагүй өрсөн ханыг буулгуулах арга хэмжээ авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )