Ё.Отгонбаярын эхнэр С.Эрдэнэсолонгийн талаар хуулийн байгууллагууд хоёр өөр мэдээлэл өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Энэ долоо хоногийн хамгийн их дуулиан тарьсан хэргийн эзнээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр С.Эрдэнэсолонго тодроод байна. Түүнийг асар их хэмжээний мөнгө угаасан гэх хэргээр цагдан хориод байгаа. Харин эрхэм гишүүн эхнэрээ цагдан хорьсныг хөдөө орон нутагт ажлаар яваад мэдээгүй гэх тайлбарыг өгөөд байгаа.  

Хэргийг эргэн сануулбал, ЦЕГ-аас зургадугаар сарын 5-ны өдөр өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас цагдан хорьсон байдаг.   Тэрээр Зоос, Голомт, Улаанбаатар, Худалдаа хөгжлийн банк нь дахь  өөрийн нэрийн 21 дансанд 2009-2013 онуудад их хэмжээний мөнгө байршуулж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Харин эдгээр  дансанд 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан гэж   ЦЕГ-аас мэдээлсэн боловч  прокурорын газраас энэ удаад  мөнгөн дүнгийн талаар тодорхой мэдээлэл  өгөөгүй юм.Дээрх хэмжээний мөнгийг хаанаас, ямар нэгэн эх үүсвэрээс орсон болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ. УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгжих гэмт хэргийн бүрэлдхүүн үүссэн учраас О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагаа хийгдэж эхэлжээ. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнд холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавина” хэмээн мэдээлж байсан. Харин дөнгөж сая Нийслэлийн Прокурорын газрынхан хууль хяналтын талаар мэдээлэл хийхдээ мөнгөний талаар ямар ч мэдээлэл хийгээгүй гэлээ. Гэтэл ЦЕГ-аас өгсан мэдээлэл мөнгөн дүнг нь тодорхой хэлсэнийг тухайн үеийн мэдээллүүд бүр тэр үед байсан сэтгүүлчид ч хоёр чихээрээ сонсч байсан хэмээн баталж байгаа юм.

Мөн О.Эрдэнэсолонгыг буруутгаад байгаа хэрэгт хоёр хүн нэмж баривчиллсан талаарх мэдээллийг тийм зүйл байхгүй хэмээн үгүйсгэлээ. Түүнчлэн Ё.Отгонбаяр өчигдөр Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн үеэр эхнэртэйгээ уулзах хүсэлт тавьсан тухайгаа дурдсан. Харийн энэ талаар зөвшөөрсөн эсэхийг нь тодруулахад иргэн Ё.Отгонбаяр манайд ийм хүсэлт өгөөгүй гэлээ. Харин иргэн О.Эрдэнэсолонго 2009-2013 оны хооронд дөрвөн банкны 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байсан нь тогтоогдсон. Үүний эх үүсвэрийг нь шалгахаар ажиллаж байна. Үүнд цаг хугацаа орно гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мөн мөнгөн дүнгийн талаар буруу мэдээлсэн. Бид хадгаламжиндаа 350 гаруй сая төгрөгийн хадгаламжтай. Төгрөгийг валют хэмээн андуурч байгаа юм биш үү хэмээн мэдэгдэж байсан.

Харин өнөөдөр нийслэлийн Прокурорын газар үүн дээр ийнхүү бөөрөнхий тайлбар өглөө. Тэгэхээр хуулийн байгууллагын алдаатай мэдээллээс болж нэг гэр бүлийн эзэгтэй, төрийн түшээ хүний эрхэм гэргий нь хохирсон байх магадлал өндөр болоод байна. Яагаад өгсөн мэдээллээ өгөөгүй гээд гүрийх болов. Үнэхээр төгрөгтэй андуурч, валют хэмээн үзчихээд бантсандаа ийм мэдээлэл цацах болсон уу....

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Долгормаа(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Миний найз даанч бэлжүү зан гаргаад байсан юмаа.Төслийн мөнгө байх гэж би хардаж байна.Отгонбаяр ч ТВ-гээр сайхан авч байна лээ.Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа нь мэдэгдэж байна лээ. Хөөрхий.....

1  |  0
Батсуурь(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Мөнгө угаасан гэмт хэрэгийг сонгуультай холбох ямарч хэрэггүй.МАН-ынх ан асуудлыг улс төрийн өнцгөөс харахаа болимоор юм.Муу луйварчдийг бүгдийг нь цааш харуул.Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг тэр болж байна даа.

1  |  0
aan?(180.235.179.51) 2025 оны 03 сарын 13

ideegui ardiin namiinhan gj baidag yumuu?

1  |  0
монгол(54.242.64.75) 2025 оны 03 сарын 13

АЛАГЧИЛАХГҮЙГЭЭ Р ШУДРАГААР САЙН ШАЛГАЖ... ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ.... ГЭВЧ......Сайн бодолдоо.....барь

1  |  0
монгол(54.250.40.61) 2025 оны 03 сарын 13

Сайн боддоо.....барьца

1  |  0
hi(103.29.144.18) 2025 оны 03 сарын 13

elbegee giin zasgiin gazar ATG sain ajiillaj bna

1  |  0
ЭЛБЭГЭЭ(122.201.18.1) 2025 оны 03 сарын 13

ОДОО НЭГЭНТ БАРЬСАН СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ ЛАВ СУУЛГАНА ТЭГЭЭД ДАРАА НЬ ГҮРИЙЖ БАЙГААД ӨӨР ХЭРГЭЭР Ч ХАМААГҮЙ ЯЛ ӨГНӨ МАНАЙ ХУУЛИЙНХНЫ СОНГОДОГ АРГА БАРИЛ ӨНГӨРСӨН СОНГУУЛИЙН ӨМНӨ МАН-ЫН ОЛОН ЗАСАГ ДАРГА БАРИГДСАН ҮҮНИЙ ХҮЧИНД Л АН ЯЛСАН ДАА ЭЭЛЖИТ ЖҮЖГЭЭ Л ТАВЬЖ БАЙНА ЭЛБЭГЭЭ ТЭМҮЖИН ХОЁР АНАНДБАЗАРЫГ НЭР ДЭВШИНГҮҮТ БАРИАД СОНГУУЛИЙН ДАРАА ЗҮГЭЭР Л СУЛЛААД ЯВУУЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ

1  |  0
зочин(54.242.64.75) 2025 оны 03 сарын 13

Сайн бодолдоо.....барь

1  |  0
bi(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

2hon uu?

1  |  0
Top