Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт гарлаа. Тодруулбал, Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд замын хуваарьт их засвартай тул цагийн хуваарьт өөрчлөлт гарсан бөгөөд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг явахгүй юм байна. 6-р сарын 21-ний өдрөөс 9-р сарын 13-ны өдрийг дуустал 7 хоногийн 5 дахь өдрүүдэд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн эртийн галт тэрэг өдрийн 12 цаг 35 минутаас хөдөлж Сайншандад шөнийн 22 цаг 50 минутад ирэх юм байна. Сайншанд –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг шөнийн 12 цагт 30 минутаас хөдөлж, Улаабаатар хотод өдрийн 12 цаг 15 минутад очно. Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг 9-р сарын 14-ний өдрөөс хуучин хуваарийн дагуу явна.

Сэтгэгдэл ( 0 )