Нутгийн хойд хэсгээр бороотой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 08

2013 оны зургадугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулъя. Төвийн нутгийн хойд хэсгээр 7, 9-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хагаст бороо орно. Салхи хугацааны эх болон эцсээр зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top