Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвийн алба хаагчид гудамж талбай, олон нийтийн газарт сэлгүүцэн, тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 удаа нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэ хүрээнд нийт 58 хүүхдийг төвийн дотуур байранд хүлээн авч, 45 хүүхдийг ар гэр, асран хамгаалагчид нь, 5 хүүхдийг халамжийн төвд хүлээлгэн өгчээ.
2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны гаднаас алга болсон Цэлмэн гэгч хүүг Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн алба хаагчид олж гэрт нь хүргэж өгсөн байна. Тухайн үед хүүхэд гэртээ орохгүй хэмээн зүтгэж байсан аж. Эх сурвалжлийн хэлснээр хүү ээжийн хамт нагац эгчийндээ амьдардаг байна.

Сэтгэгдэл ( 3 )
eh ni baga nasnii hvvhdiig 1staarang ni gargadag*****mal
neg bol ooroo demii tenechiheed zagnuulna geed gertee orhoosoo aij bgaa
Eejid uchir baina.