Жуковын замыг өнөөдрөөс хаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 09

Нийслэл хотод зам засварын ажил эд өрнөж байна. Өнөөдөр "Өргөө" кино театрын  урд талын дөрвөн замын уулзвар нээгдсэн бол Жуковын музейн урд талын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн зүүн тал хүртэлх замыг хааж, зам завсарын ажлыг эхлүүллээ. Түүнчлэн Саппорогийн аюулгүйн тойргийг “Гудамж” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчилж байгаа ажлыг өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл багасах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top