Энэ амьдралын хэлбэр маань сүйрэл рүүгээ уруудсаар л байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Оригинал нэр: Culture in Decline

Нэр: Энэ амьдралын хэлбэр маань сүйрэл үрүүгээ уруудсаар байна

Жанр: Шинжлэх ухааны судалгаанд түшиглэсэн хялбаршуулсан баримтат кино

Найруулагч: Питер Джозеф (алдарт Zeitgeist - баримтат киног бүтээсэн )

Гарсан он: 2012

Үргэлжлэх хугацаа: 2 хэсэг нийт 1: 10 минут орчим

Анхаар! youtube тоглуулагчийн орчуулагч - captions ажиллаж байгаа! Харин монгол хэл дээр хараахан байхгүй байна. Хэн  үүнийг хийх вэ?....

English version:    What  democracy? - part I

Демос(сонгох эрхтэй иргэд) + крати(засаглал) = ардчилал гэсэн үг юм. Гэхдээ энэ ойлголтын хамгийн гол нөхцөл бол энэ олон хүмүүс шаардлагатай хангалттай мэдлэг боловсролтой байгаа, тэгээд тэд хэнийг яагаад сонгож байгаагаа, ер нь юу хийж байгаагаа сайн мэдэж ухамсарлаж байгаа гэсэн нэг УРЬДЧИЛСАН ТӨСӨӨЛӨЛ дээр тулгуурлаж байдаг. Гэвч хэзээ ч хаана ч (!) хүн төрөлхтний түүхэнд бүх хүмүүс ийм жигд өндөр мэдлэг боловсролтой байгаагүй, байх ч боломжгүй шүү дээ. Ийм болохоор харамсалтай нь, ардчилал гэгч бол бохир заль мэх, улстөрийн жүжиг, жирийн хүмүүсийг "маллаж" хамгийн ноцтой нь тэдний өөрсдийнх нь "зөвшөөрснөөр нь" эргээд тэднийг маллаж мөлжиж байдаг зэвсэг юм. 

Энэ тухай олон нэрт хүмүүс сануулж байжээ: 

АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Рузвельт :

"Хэрэв сонгуульд саналаа өгч байгаа тэр хүмүүс сонголтоо зөв мэргэн хийх чадваргүй байгаа бол ардчилал ямар ч амжилтанд хүргэхгүй ээ. Ийм учраас хүмүүс ийм хариуцлагатай сонголт хийх хангалттай мэдлэг, боловсролтой байх нь ардчиллын гол нөхцөл юм!" сануулжээ. (Гэвч ийм юм хэзээ ч хаана ч байгаагүй, одоо ч байхгүй шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)

Нэрт зохиолч, нийгмийн зүтгэлтэн Марк Твен:

"Хэрэв ардчилсан сонгууль гэгчээс нь ямар нэг юм үнэхээр бодиттой шалтгаалдаг байсансан бол элитүүд жирийн хүмүүс биднийг хэзээ ч ийм сонгуульд оролцуулахгүй байсан юм!" хэлсэн байдаг. (Энэ бол зүгээр л бохир заль мэх, эмгэнэлт хошин жүжиглэл шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)

Их британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилл:

"Ардчилалын эсрэг байх нэг гол шалтгаан бол жирийн нэг сонгогчтой 5-хан минут ярилцаад үзэх явдал юм!" хэлжээ. (Ихэнх жирийн сонгогчид улс орныхоо өмнө тулгараад байгаа гол зангилаа  асуудлууд, өнөөгийн аж байдлын цаадах учир шалтгаанууд, нийгэм-эдийн засгийн талаар шаардлагатай зохих мэдлэг боловсролтой, тэгээд энэ бүх асуудлуудыг үнэхээр бүрэн ойлгож ХАРИУЦЛАГАТАЙ сонголтоо ухамсартайгаар хийж чадаж байгаа гэж үү дээ? Мэдээж хэрэг, үгүй шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)


“Хамгийн их тархсан төөрөгдлүүд ба харанхуй олонхийн ухаангүй тэнэглэл” бестселлер номын автор Чарльз МакКэй: "Хүмүүс ер нь сүргийн зөнгөөрөө л сэтгэдэг, тэгээд тэд бөөнөөрөө сүргээрээ солиордог шүү дээ, харин сэхээрэл ухаарал уруу аажмаар, ганц ганцаараа эргэн ирдэг”. 

Түүний Memoirs of Extraordinary Popular Delusions and The Madness of Crowds (англи хэл дээр) номыг эндээс татан авч уншиж болно. 

Дэлхийн Банкны нэг захиарал асан, Нобелийн шагналт эдийн засагч Джозеф Стиглиц:  "Сүүлчийн хэдэн арван жил бий болгосон нийгмийн бүх баялагууд 1-2 хувь болох баячуудад л очсон".

Деннис Кукинич: "Мөн чанартаа бол [баячууд]-ад тохиромжгүй тэр нэр дэвшигчдийг олон нийтэд хандаж үгээ хүргэх боломжгүй байлгах ёстой юм. Бүүр болж өгвөл тэднийг тэнэг мулгуудуу нөхдүүд гэж шошго нааж жирийн хүмүүст харагдуулж байдаг"...

Хүмүүсийн энэ бүх хоосон итгэл найдвар, эцсийн горьдлого, өрөвдмөөр зэрэглээнийх нь  бүүр цаад шалтгаан болох дотоод ухамсарынх нь үндсэн дэвсгэр бол аливаа шашны  мухар сүсэг, үүнд үндэслэсэн хоосон сохор горьдлого л байдаг!

Чухамдаа ийм учраас манайд (Монголд) өнөөдөр 513 гаднын шашны сүмүүд + шарын шашин + бөө мөргөл цэцэглээд (зориуд цэцэглүүлээд) байгаа билээ !? 

English version:    Economics - part  II

Жич: Өнөөгийн энэ барууны загварын ардчилсан чөлөөт зах зээлийн номлолоор нь улс эх орныхоо эдийн засгийн тухай ярьж байгаа тэр хүмүүсийн амнаас гарч байгаа зүйлүүдийг нь жирийн хүмүүс бараг ойлгодоггүй, тэгээд хүмүүс ойлгохгүй байгаагаа шалгааж тэр болгон ил тод ярьж хэлэлцдэггүй билээ. Яг энэ байдлыг л зальт этгээдүүд ашиглаж ард түмнийг мэхэлж байдаг!!!

Одоо бараг үндэстний "эдийн засаггүй" болгосон, зөвхөн гаднын барааг авчирч "хэрэглэдэг" зах зээл болгосон, зөвхөн тэдний түүхий эдийн хавсрага бааз болгосон энэ улсад их гавьяа байгуулсан "гавьяатай" + "эрдэмтэй" эдийн засагчид их болсон нь өнөөгийн цагийн эмгэнэлт тохуурхал даажигнал биш гэж үү?!

Тэдний санхүү эдийн засгийн тухай цээжилчихсэн, нүдээ анин маань уншиж байгаа хүн ойлгохын аргагүй "шувууны хэл" нь чухамдаа хүмүүсийг "Би ойлгохгүй байгаа нь миний мэдлэгтэй холбоотой байх, эсвэл би л ойлгох чадвар боловсролгүй юм байна" гэж дотроо бодоод бүх зүйлийг тэдэнд даатган орхиулахад чиглэсэн байдаг! Энэ бол зүгээр л увайгүй нохой залилан юм !!!

Одоо эдийн засгийн ийм тэнэглэл бүүр газар авсаан, хэдхэн хүмүүс л хэдэн арван жилийн турш нэг юм яриад яриад л "жолоодоод л" байдаг, гэвч бүх юм бахь байдгаараа ... харин ч улам дордсоор! Тэд өөрсдөө ч юу ярьж байгаагаа тэр болгон мэдэхгүй байхад тэднээс ч илүү энэ бүхнийг ойлгохгүй байгаа жирийн олонх горьдлого тээсэн нүдээр тэднийг ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй болгосон байгаа. Ийм ойлгомжгүй зүйл ярьж жиргэдэг шувуунууд бол зүгээр л албан тушаал, амин хувийн ашиг сонирхлоо л хамгаалж харанхуй олонхийн нүдэн дээр "том" хүн шиг харагдахыг хичээж байгаа...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(122.201.18.59) 2025 оны 03 сарын 13

Amidralyn ene helber maani gej bichsen bol zuv boloh bj...

1  |  0
Top