Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн орон нутгийн галт тэрэгний цагийн хуваарьт зургадугаар сарын 17-ноос есдүгээр сарын 09-нийг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Долоо хоног бүрийн даваа гарагт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг зорчихгүй. Мөн зургадугаар сарын 21-нээс есдүгээр сарын 13-ныг хүртэл баасан гариг бүрт дээрх чиглэлийн галт тэрэг өдрийн 12:35 цагт Улаанбаатараас хөдөлж, 22:50 цагт Сайншандад очно. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 00:30 цагт хөдөлж, нийслэлд 12:15 цагт ирэх хуваарьтай болсон байна. 

Энэ хуваарийн өөрчлөлтийг Чойр-Наран-Элгэн зөрлөгийн хооронд их засвар хийхтэй холбогдуулан хийж байгаа аж.  Дээрх чиглэлийн галт тэрэг есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн энгийн хуваарийн дагуу явна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top