Их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид болно.
Шүүх хурал шүүгдэгчээр МИАТ-ын захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголианс Эйрланс" компанийн захирал асан Ч.Суурьтогтох, банкны салбарын захирал асан Г.Саранчимэг нарын долоон хүн оролцоно.
Дээрх сэжигтнүүдийг Эрүүгийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.3-т зааснаар буруутган шүүх юм.

Сэтгэгдэл ( 0 )