“Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай ханилаад хөөрхөн хүүгийн ээж болсон УДЭТ-ын жүжигчин Т.Хулан уран бүтээлдээ эргэж ороод удаагүй байгаа. Хайрын сэдэвтэй олон киноны гол дүрд тоглон, театрын тайзнаа үзэсгэлэнт гүнжийн дүрээр хүүхэд багачуудыг баярлуулсан явсан тэрбээр ээж болоод нэлээд намба суусан гэдэг. Тэгвэл саяхан болж өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр жүжигчин Т.Хулан нэгэн сонирхолтой өргөмжлөлийн эзэн болжээ. “Нахиа” хүүхдийн нэвтрүүлгийн үзэгч багачуудын саналаар “Хамгийн авьяаслаг эмэгтэй жүжигчин”-ээр тодорсон Т.Хулан ч ихэд баяртай явж харагдана лээ.
Харин уг арга хэмжээг хүүхдүүдтэйгээ хамт сонирхохоор очсон эцэг эхчүүдийн хувьд өөр хоорондоо битүүхэн таавар өрнүүлж явсан аж. “Урлагийн тайзнаа бүтээсэн дүр, хөдөлмөрлөсөн цаг хугацаа, мэдлэг туршлагын хувьд гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа хоёр яах аргагүй тэргүүлэх учиртай” гэлцсэн эцэг эхчүүд уг арга хэмжээнд тэдний нэрийг залуу жүжигчидтэй өрсөлдүүлж тавьсанд нэлээд шүүмжлэлтэй хандсан гэсэн шүү. Ийнхүү театрын сайхан бүсгүйчүүдийн нэг болох жүжигчин Т.Хулан хошин урлагийн хоёр “эгч”-ийгээ ардаа орхиж, хамгийн авьяаслаг эмэгтэйгээр тодорчээ.

Сэтгэгдэл ( 3 )
uneheerhuurhuh huuhen
5-r angiin huuhdees medlegeer dutuu geed uuriiguu heltsiishdee bolovsrol tv-geer