Тамхины хяналтын тухай хуулийн төслийг баталсан түшээдийг би хөдөө суманд огт очиж үзээгүй гэж бодлоо. /Тамхины хяналтын тухай хуулийн төслийг баталсан түшээд арай л агаарын хуулийг хүч хэрэглэн баталчихвуу даа/
Зөв үү? Сургуулийн ойролцоо 500 метр гэдэг бол нэг километрийн радиус бүхий тойргийн хэмжээг хэлээд байгаан бол уу. Гэтэл хуулиндаа зориулаад сумынхаа захад тамхи худалдаалдаг дэлгүүр барих уу, сургуулиа нүүлгэх үү, эсвэл сум даяараа хууль зөрчих үү? Тэгвэл Монгол улсын 361 сумын алинд ч очсон дэлгүүрийн лангууны доороос нууцаар тамхиа зарж л байгаа. Засаг гуай хажуугаар нь хэлгүй, дүлий өнгөрч л байгаа. Магадгүй засаг даргын өөрийнх нь дэлгүүр бас зовж л байгаа... Тийм учраас тэнгэрийн түшээдийг хөдөө суманд очиж хөрсөн дээр нэг ч гэсэн бууж үзэхийг би шаардаж байна. Тэнд хуулийг чинь зөрчиж болдогийг харуулж байна. Үгүй юм гэхэд үдэш орой шөнийн цэнгээний газрын үүдээр өнгөрч үзэхийг бас шаардаж байна. Тамхи татах цэггүй л болохоор үүд, буланд нь бужигнасан хүмүүс бултаараа нийлээд хэцүү нэртийг чинь баагиулж байна лээ. Хуйларсан цэнхэр утаагаар “ХУУЛЬ” гэж бичиж наадаж байна лээ. Хажууд нь бас тэдэнд 18 бүү хэл арав ч хүрээгүй хүүхдүүд гар дээрээс тамхи ширхэглэн дамлан худалдаалж байна лээ. Хуулийн буянаар хүүхэд багачууд хөөрхөн хөлжөөд, хөгжилдөж байна лээ. Автобусны буудал дээрх түц-нүүд, бусад жижиг дэлгүүрүүд лангуун доороо хуулийг чинь хулгайгаар овоолчихоод задгайгаар зарж байна лээ. Зарах зарахдаа задарсан үнээр зарж байна лээ. Ядарсан хуулийг чинь уншиж судлаагүй задарсан нөхдүүд завшиж байна лээ. Ядарсан хуулиар чинь далимдуулаад задарсан зарим нөхдүүд хөлжиж байна. Гаргасан хуулийг чинь уншиж судлаагүй байж, гараа шамлан хэдэн дэлгүүрүүдийн эздийг дарамтлаж байна. Мөн тэднийг бас таксинд сууж үзэхийг шаардаж байна. Та нөхдийн бодоогүй, бодоод ч сэтгэхгүй ТАМХИ ТАТАЖ, ХУДАЛДАХ ЯВУУЛЫН ЦЭГ-ийг гайхамшигтайгаар ажиллуулж байна. Хууль чинь хуй салхи болж байна. Бас та нарын зарлиг тамхи татдаг хүмүүсийн сэтгэлзүйд асар их дарамт, нөлөө болж байна. Хууль зөрчигч хүн гэмт хэрэгтэн болдог бол Монголоор дүүрэн тийм л хүмүүс байгаад байна. Тийм болохоор сэтгэл минь түгшээд яагаад ч юм би айгаад байна. Авилга гэдэг нь нүдэнд харагддаггүй юм гэсэн. Миний нүдэнд харин тодоос тод харагдаад байна. УТААТ ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОСОН... сануулга наалтууд зөндөө харагдсан. Гоё санагдсан. Харин утаа гарахгүй өөр тамхины тухай би бодоод зөндөө гайхсан. Ийм л учраас хөрсөн дээр буухгүй хууль баталчихаад хүчиндэхээ болихыг бид шаардаж байна. АРДЧИЛАЛ ХЭТРЭХЭЭРЭЭ ДАРАНГУЛАЛ БОЛДОГИЙН БАЙНА гээд ард түмэн цаана чинь шуугиад байна. ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ ОРОН гээд хуучны дарангуйлалыг эргэн сануулаад байна. Хуулиа дахин боловсруулж, сайжруулан, цэгцлэхийг хүмүүс шаардаж байна. Жижиг дунд дэлгүүр, бизнес эрхлэгчдийг гуулиараа бороохойдон дарамтлахгүй байхыг шаардаж байна. Үгүй бол хүн бүр хууль зөрчиж болдогийг харуулж байна. Далд авлигын далайн голд торойх шударгын жаахан арал давалгаанд нураад байгааг сануулж байна.
Болдын ДАВАА

Сэтгэгдэл ( 6 )
amidarald arai niitsuulj boloogui yum bolovuu gadaad ornuudaas jishee avmaar yum baar restorand tamhinii oroo geed agaar shuugchtei oroo geed l bdag shuu dee
гэмт хэрэг хийсэн хүний сууж байсан сандал суудлыг өөрчлөн арга хэмжээ авдаг жишигтэй тул тамхи татсан хүнийг газар хэвтүүлэн байрлалыг өөрчилснөөр шийтгэл авсанд тооцож болохоор болсон.
Эрдэнэчимэг гишүүний дутуу ухааны хагас биелэл нь энэ сонгуулийн үеэр цэргийн ангитай монос сургуулийн охидыг шефлүүлж байсан хүн юу ч санаачилж чадна удахгүй янханы тухай хууль санаачлана гэнэлээ
энэ хууль хэнд нэмэр болохгүй гэдэг нь тод томруун батлагдаад байхад гүрдийгээл байх юм хэдэн цагдаад л хоолны мөнгө юм даа
chadahgui yum bol yah gej huuli gargadag yum be urjigdar tsagdaad barigdlaa harmai negjeed ichihgui 2000 tug bsniig awchihsan awtusand suugaarai geed 500 ugch bnlee bayarlalaa gehees uur yah ve dee
Нэг сонин зүйл нь дэлгүүрүүд тамхи зардгаараа зарж л байна... Татдаг хүмүүс нь татаж л байна... Баарнд бол орой хаасны дараа татах хэрэгтэй болоод байна... Цагдаа харин хэдэн цаасны нэмэлт орлоготой болоод байна... Энхдээс хэн хожиж байна вэ?