Ш.Сайхансамбуу 24 жилийн дараа “Нарантуул”-ын нүүрийг угаалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

"Нарантуул" худалдааны төв 1999 онд ашиглалтад орсноосоо хойш лангуу түрээслэгчид хийгээд иргэдийн хэлд амны бай болж ирсэн түүхтэй зах. Гэсэн хэдий ч хэзээ ч өнгөө засч, түрээслэгчдийнхээ эрх ашгийн төлөө битүү болж чадаагүй Нарантуулыг нүүлгэх хүртэл асуудал хөндөгдөж байсан юм. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү, охин хоёрын нэрээр нэрлэгдсэн эл олон улсын гэх тодотголтой зах задгай талбайд худалдаа хийсээр даруй 24 жилийн нүүрийг үзэж. 

Харин хэд хоногийн өмнө “Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд бороо орохоор хүн явахын аргагүй шалбааг болдог талбай дахь замыг битүү цементээр хучин засаж тордсон байна.  Тодруулбал зургадугаар сарын 1-нд буюу хүүхдийн баяраар олон нийтийн амралтын өдөр тохиож Олон нийтийн худалдааны төв болох "Нарантуул" худалдааны төвийнхөн хоёр хоног дараалан амарсан билээ. Энэ амралтын өдрүүдийг тохиолдуулан “Нарантуул” худалдааны төвийн удирдлагууд засвар үйлчилгээ хийхээр шийдэж, амралтын өдрүүдийг үргэлжлүүлэн энэ сарын 7-ныг хүртэл сунган тус төвийн талбай дахь замын эвдрэлийг зассан байна.

Ийнхүү “Нарантуул” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид болон иргэд ядаж талбай нь сайхан болсон хэмээн ам сайтай байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHUMUUL(122.201.18.241) 2025 оны 03 сарын 13

DENDUU HUN MUUTAI.

1  |  0
zaya(122.201.18.249) 2025 оны 03 сарын 13

24 биш 14 жил болох гэж байна

1  |  0
zaya(122.201.18.248) 2025 оны 03 сарын 13

24 биш 14 жил болох гэж байна

1  |  0
Deeer(124.158.67.186) 2025 оны 03 сарын 13

Naran Tuul nuugeesee yostoi muuhai zah bohir zavaani deed zeregleld orson oi gutam arhichid amid zonbi nar geed aimshigin kino uner tanar gej oo bababa

1  |  0
хр(182.160.32.32) 2025 оны 03 сарын 13

дүнжингарав дүнгэнээд байхад хийхгүй яахав дээ.

1  |  0
Top