Нийслэлийн Онцгой байдлын газар өнгөрсөн амралтын өдрүүдэд объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн 11, голын усанд машин суусан нэг дуудлага, малын хоргодлын хоёр мэдээлэл хүлээн авч мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтын гүүрний зүүн талд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Ч өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг очиж унтраасан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Шарга морьт зуслангийн задгайд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал унтраах тасаг унтраасан байна. Тиймээс ил задгай хог шатаахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )