“Хэцүү анги”, “Помогите нам”, “Би эмэгтэй хүн”, “Гоёлын даашинз”, “Рашаантын 18” зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Б.Навчаа хамгийн сүүлд “Ларьдма” киногоо дэлгэцэнд гаргасан билээ. Уг киноныхоо продюссер, найруулагч, жүжигчнээр ажилласан тэрбээр мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байгаа. Гэтэл саяхан нээлтээ хийсэн "Хориотой загвар" киноны нээлтийн дараах “банкет” шоунд оролцсон жүжигчин Б.Навчаа тасартлаа ууж согтон тус киног муу бүтээл хэмээн уран бүтээлчдэд нь агсам тавьсан гэх мэдээлэл олны дунд түгжээ. Үүнийг нь сонсоод “Олсон жаахан нэр хүндээ цэвэр байлгаж, бусдын хайр хүндэлийг дааж яваасай” хэмээн шүүмжлэх нэгэн байхад “Тийм зүйл хийх хүн биш” гэж өмөөрөх нэгэн ч таарлаа. Ингээд уг мэдээллийн талаар лавлаж жүжигчин Б.Навчаагаас тодруулснаа хүргэе.
-Уучлаарай, таныг “Хориотой загвар” киноны нээлтийн дараах арга хэмжээн дээр агсам тавьсан. Уг киног муу болсон гээд уран бүтээлчид рүү нь давшилсан гэх мэдээлэл гарч. Энэ үнэн үү?
-Тийм юм болоогүй ээ. Угаасаа муу кино болсон гэдэг нь үнэн юм чинь. Би нээлтэн дээр нь ч очоогүй.
-Энэ кинонд та өөрөө тоглосон биз дээ?
-Тэгсэн. Шинэ жилийн өмнө хийсэн кино л доо. “Тийм муу кино хийгээд байхдаа яахав дээ” гэж уран бүтээлчдэд нь ч хэлсэн. Угаасаа дэлгэцэнд гарахаар хүмүүс ямархуу муу кино болсныг хараад л ойлгоно. Тэрнээс биш, би тэгж агсам согтуу тавиад явсан юм алга.
-“Болсон болоогүй баахан кинонд тоглож байсандаа харамсдаг” гэж та урьд нь ярьсан удаатай. Тэгвэл энэ кино таны хувьд, муу гэж үнэлэгдсэн бүтээлийн чинь нэгд тооцогдсон хэрэг үү?
-Тийм ээ. Үнэхээр муу кино болсон юм чинь.
-Жүжигчний хувьд, анх кино зохиолтойгоо танилцаад татгалзах боломж байсан байх?
-Кино зохиол гээд нэг хошин шогийн юм авчирч өгсөн л дөө, тухайн үед. Гэтэл энэ киног манай найз хүүхэн ивээн тэтгээд багагүй хэмжээний мөнгө зарлагадаж бүтээсэн. Би ямар найзынхаа гуйлтыг хүлээж авахгүй зугталтай нь биш. Тэгээд л кинонд нь тоглохыг зөвшөөрсөн хэрэг. “Уран бүтээлчдийн баг бүрдүүлнэ” гээд байсан. Сүүлд нь очоод харсан чинь шал сонин баг бүрдүүлчихсэн байхаар нь “Өө, чааваас” гээд халагласан. Найз хүүхэндээ ч хэлсэн. “Энэ чинь их муу кино болох нь. Эртхэн больсон нь дээр” гэсэн ч ер халгаагаагүй юм. Одоо яая гэхэв дээ.
-“Ларьдма” киноны тасалбар эрэлт ихтэй байгаа энэ үед үзэгчид “Өдөрт яасан цөөхөн удаа гаргадаг юм бэ” гэж гомдоллосон гэсэн. Та ч гэсэн, кинотеатрынханд гомдолтой яваа гэл үү?
-Тэр үнэн. “Өргөө” кинотеатрынхан гадаад киногоо дээш нь татаж, Монгол киногоо доош нь чихдэг муухай газар. Уг нь үзэгч ихтэй байгаа киног өдөрт олон удаа гаргавал зүгээр ш дээ.
-Сүүлийн үед та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Аль эсвэл амралтын байдалтай байна уу?
-Одоохондоо ямар нэг уран бүтээл дээр ажилласан юм алга аа. “Их идсэний маргааш өнж” гэдэг шүү дээ. Ийм сайн уран бүтээл хийчихээд араас нь муу бүтээл хиймээргүй байна. Яараад яахав, цаг нь болохоор чанартай уран бүтээл дээр ажиллах байлгүй.

Сэтгэгдэл ( 38 )
horiotoi zagwar unendee denduu t1 kino sh dee
NABCHAA CHI AGSAM TABICHIHAAD ICHIHGVI HUDLAA YARIJ CHADAJ BAINAA.NILEED HALAMTSUU BAISAN CHAMTAI HAMT YABJ BAISAN2 CHINE NERIIG BICHIJ CHADNA SHVV.UGAASAA CHI MUU JVJIGCHIN SHVV DEE.DUUCHIN BAYSGALAN GANTS HOER NAIRUULAGCHTAI YARIJ BAIGAAD KINOD TOGLUULSAN BIZDEE.BI CHAMAIG SAIN MEDNE SHVV .CHI ARAI OODROOD BAINA HEREE MEDEEREI.
Энэ Навчаа юун жүжигчин байхав дээ, өөрийгөө харуулсан бүдүүлэг, зантай би л өрх толгойлсон эмэгтэй ч гэх шиг архи уусан бүгд л мэдэж байгаа шүү дээ, суралц Навчаа гуай бусдыг битгий доош хий, хийсэн юмыг нь сайшааж сур, чи дээд сургууль төгссөн юмуу,мах зардаг авгай л байсан шүү дээ гэж хүмүүс бөмбөгөр худалдааны төвийнхэн ярьдаг юм байна лээ аашаа зас, өөрийгөө нээ, болоогүй хүмүүсээс ичиж амьдар , нэгийгээ үгээр мялааж яв.... хэсэг нөхөд ..... урлагийнхан
Yahawde bas hvni bvteeliig doromjilj blohgvi l de tnawchaa egche bvteel hgeed vzeerei tani kinog aldartai uran bvteelch muulwal tand gomdoh setgel torno ter hvnch gsen tand mash ih gmdson bhaa ta jhon biye tooson ym shig bna shvvmjilsen bol sorry
vnen shde neex goy kino bish !!!!!!
nawchaa egchei arai ert biee togood bga yum bishv muu bvteil gej bgvi shy de hynii hodolmor shingsen l bol bvteel shvv de ok
Chadwaplag shan bvsgv shu
Navchaa uneheer chadvarlag jujigchin
Nawchaa mongoliin emegtei sain jvjigchin yr ni gvitseh emegtei jvjigchin bhku bhaa tgd biyee too bish hvn taalagdsn hvssn vile togloj bln zde tanid amjilt hvsii
Manaihaan negniigee muulhaa bolio neeh goe kino bish bnleNawcha egchin heldeg vnen shv tand amjilt hvsii
amjilt hvsii ta aimar uhaantai shvv
arai chdee
ene zurgan deer baga juchigchid chamaas iluu chadvarlag juchigchid baihiin uuriguu yu geed bodtson haltar ve laridmaa chini chamdaal sain uran buteel baih
ene zurgan deer baga juchigchid chamaas iluu chadvarlag juchigchid baihiin uuriguu yu geed bodtson haltar ve laridmaa chini chamdaal sain uran buteel baih
ene navchaa busguig yamarch uran buteelch avdaggui bsan kino urlag ene busguig ard tumend taniulsan golog mini yamar bsan aa sanaj ichij amidaraach ee
Ikh zuiliig buteeh gej hicheej yavaa baih gehdee odoo jaahan daruu baival zugeer bh daa olon udaa iim yariltslaga uguud bval ard tume n d ner hund tani hetsuudeh l bh daa
даруу зан гэдэг бол их юм бүтээсэн хүний тохуурхал ........Б.Лхагвасүр
nawchaa zagwar zohion buteegch soyolmaatai yum yumaaraa adilhan sanagdchihlaa he he
Boon tanil humuus neg bagt ereeleh ni sain jujigchnee gutaadag. Navchaa zov helsen bnaa