Манай орны ихэнхи нутгаар малын гоц халдварт өвчин тархаж хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Малын хорт салст халуурал”, Завхан аймгийн Идэр, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд “Галзуу” өвчин тус тус гарсантай холбогдуулан тухайн сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Харин Булган аймгийн Хангал суманд гарсан “Малын хорт салст халуурал” өвчин дахин илрээгүй тул хорио цээрийн дэглэмийг цуцлаад байна.

Сэтгэгдэл ( 0 )