“Домог” хамтлаг олон улсын наадмаас хос Гран при авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Ардын язгуур урлагийн “Домог” хамтлагийн залуус Австрийн Вена хотноо энэ сарын 7-8-нд болсон Олон улсын хөгжимчдийн наадмаас хос Гран при шагнал хүртжээ. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит энэхүү наадамд нийт 50 гаруй орны уран бүтээлчид өрсөлдсөнөөс “Домог” хамтлаг тэргүүн байрыг эзэлжээ.

Олон улсын хөгжимчдийн наадмаас “Домог”-ийн залуус хамтлагаараа Гран при хүртсэний дээр тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог тэргүүн байрын эзэн болсон байна.

Түүнийг хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатын бүтээлүүдийг амилуулсан, “Аравт” түүхэн уран сайхны киноны хөгжмийг тоглосон гэдгээр нь уншигч олон маань мэдэх биз ээ. Өдгөө тус  хамтлагийнхан эх орны зүг хүлгийн жолоо залахаар зэхэж буй бөгөөд мөдхөн ирж амжилт бахархлаа элэг нэгтнүүдтэйгээ хуваалцах биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
St(71.61.2.120) 2025 оны 03 сарын 13

Bavar hvrgie

1  |  0
Top