МИАТ компанийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг шүүх хурал дөнгөж сая завсарлаад байна. Учир нь өмгөөлөгчдийн зүгээс тус шүүх хурлыг хойшлуулах санал тавьсан байна. Энэ нь гэрч н.Баясгалан болон шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч Жанцан гадаадад явж байгаа учраас өмгөөлөгчид шүүх хурлыг дахин хойшлуулж өгөх саналтай байна гэжээ. Гэрч н.Баясгалангийн хувьд МИАТ-ийн Санхүүгийн албаны дарга байсан хоёрдугаар гарын үсэг зурдаг эрх мэдэл бүхий хүн байсан аж.
Харин Улсын яллагчын тал буюу хохирогчдын зүгээс яллагчдын тал шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй хэмээх саналыг гаргаж байна. Шүүгдэгч дээрх асуудлын талаар зөвлөлдөхөөр шүүх хурлыг түр завсарлуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )