Тамхи татах цэг байгуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр тамхи татах цэг байгуулах асуудлыг хөндөн ярилаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан холбогдох газрууд, уялдаа холбоогоо сайжруулан, хамтарч ажиллах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотод “Тамхи татах” цэгүүдийг 14 хоногийн дотор байгуулах үүргийг Хотын Ерөнхий менежерт өглөө.

Мөн их хэмжээний борооны улмаас эвдэрч, цоорсон дээврийн асуудлыг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн шийдвэрлүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, төлөвлөлтийн хэлтэст даалгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

olon niitiin gazar Tamkhi tatval torgodog BAIMAR bna Odoo liftend tataad khun orokhoor butej ukhmeer. khamag khuvtsasnaas tamkhi khankhalj buuj irj bnash dee

1  |  0
Top