Олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа хөл хүнд болсноосоо хойш элдэв тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэй хувийн амьдралдаа анхаарал хандуулж суугаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй, репперээс даргын суудал рүү огцом “үсэрсэн” дуучин Quiza буюу Б.Батцэнгэлтэй хамт амьтдыг хамгаалах олон улсын байгууллагад гишүүнээр элссэн юм байх. О.Гүндэгмаа өнөө цагийн охид хүүхнүүдийн гоёл болсон үслэг эдлэлээс татгалзан хөхөө өвлийн хүйтнээр ч хөвөн даавуун хувцсаа өмсөнө хэмээн өөртөө болон бусдад амласан гэнэ.
Хөл хүндтэй тамирчин бүсгүйн энэхүү шийдэл олон хүнийг баярлуулсан бөгөөд мисс, загвар өмсөгч тэргүүтнээс гадна монголын толгой баячуудын эхнэрүүд өөр хоорондоо уралдах шахам гангардаг Шиншила хэмээх бяцхан амьтны арьсаар хийсэн гоёлоос татгалзах хэрэгтэйг ч тэрбээр сануулсан аж. Эхээс төрсөн биеэ амьтны амиар “наадаж” бэлтгэсэн элдэв өмсгөлөөр хучих нь дэндүү харгис үйлдэл гэдгийг дэлхийд хэмжээний одод ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Харин гавьяат тамирчин маань зарим оддын адил цагаан хоолтон болно гэж томроогүй ч эхний удаад амьтны арьсаар хийсэн үслэг эдлэлээс татгалзана гэдгээ мэдэгдсэн нь энэ ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
шаана биз саяхан л цааны арьсан гутал өмсчихсөн явж байсан шдэ 10-р хорооллын Номин дотор нэг л их зантай өндөр бор хүүхэн хамартаа********түр хчихсэн аятай