Явган зорчигчийг мөргөж, хэргийн газраас зугтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой 60 гаруй хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн байна. Тодруулбал БГД-ийн 10 дугаар хороо III, IV хорооллын эцэст суудлын автомашины жолооч У нь явган зорчигч Өвөрхангай аймгийн харъяат 23 настай М-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтаажээ. Одоогоор хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд зам тээвэр, ослын гэмт хэрэг буурахгүй байгаа талаар ЗЦГ, ЦЕГ-аас мэдээлж байна.

Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэд хариуцлагатай байж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байгааг ЗЦГ, ЦЕГ-аас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top