Д.Амарсайханыг УМБГ-аас шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлжээ. Түүнийг Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компаниас авлига авсан гэж сэжиглэн шалгаж байгаа аж.

“Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг өнгөрсөн онд шүүхээр тогтоосон юм.

Энэ үед Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нарын албан тушаалтнууд тус компаниас тодорхой хэмжээний мөнгө авсан. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлын асуудлыг үл хайхран, тухайн компанийн талд ажилласан байж болзошгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top