Үерт автсан айлуудын хохирлыг барагдуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Өлзийт хороолол, Шувуун фабрикийн 5 дугаар багийн газар нутагт хэд хоногийн өмнө орсон усархаг борооны улмаас үер болж газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн тариалангийн талбай ихээр сүйдэж, тарьсан ногоо, мод ургамал усанд автаж, тэр хавийн зарим айл өрх орох оронгүй болсон байна. Тиймээс Хотын дарга үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, иргэдийн санал бодлыг сонссон юм.

Тэдний зарим нь өмссөн хувцастайгаа үлдсэн бол зарим нэг нь гэр дотроо явах боломжгүй болтлоо шаварт автаж, бохир нь хальсан байдалтай байгаагаа хотын даргад дуулгаж байлаа. Хотын дарга “Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоож, гарсан хохирлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барагдуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top