Б.Есүгэн охины шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11
Баянгол дүүрэгт баригдаж байсан "Төгс Гүрэн" ХХК-ийн  барилгын өргөгч цамхагт унасны улмаас 12 настай Б.Есүгэн охин амь насаа алдсан эмгэнэлт хэрэг өнгөрсөн оны хичээлийн шинэ жилийн өдөр гарсан билээ. Б.Есүгэн охины аминд хүрсэн энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлж, улмаар Прокурор өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 15:30 цагт эхэлсэн ч хойшилсон байна.
  Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч н.Болд, н.Саранхүү нарын өмгөөлөгч хавтаст хэрэгтэй дахин танилцах хэрэгтэй гэсэн байна.

Мөн н.Гантөмөрийн өмгөөлөгч шинжээч Ургамал болон Чулуунчимэг нарыг шүүх хуралд байлцуулах шаардлагатай хэмээн үзсэнээс ийнхүү шүүх хурлыг хойшлуулах болсон байна.

Шүүх хурал ирэх долдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хойшилж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top