Өнгөрсөн баасан гаригт нийслэл хотын хэмжээнд 1577 гэмт хэргийн зөрчил, зам тээврийн ослын 279 хэргийн мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртгэгдсэн байна.
Гэмт хэргүүдийг дийлэнхийг хулгайн гэмт хэрэг эзэлсэн байна. Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан айлууд зусландаа гарч байна. Хулгайчид айлыг эзгүй байгааг далимдуулан эд зүйлийг нь хулгайлах гэмт хэрэг ихэссэн байна. Тиймээс иргэдийг зуслан руугаа явахдаа хөрш айлдаа гэрээ захиж, эргэж тойрч байхыг хэлэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
энэ новшнууд танихгүй хүнийг анх удаа харж байгаа юм шиг л байдагдаа