Ш.Алтантуяагийн төлөө боссон эмэгтэйчүүд Малайзын Ерөнхий сайдын дургүйг хүргэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Одоогоос долоон жилийн өмнө монгол эмэгтэй Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсан ч одоо хүртэл хэргийн буруутнуудыг олоогүй байна. Чухам хэн түүнийг хөнөөж, гэр бүлээс нь салгаж, хоёр хүүхдийг нь өнчрүүлэв. Үүнийг элэг нэгт монголчууд хамгийн ихээр мэдэхийг хүсч байна. Гагцхүү манай Монголчуудаас гадна Малайзууд ч илүүтэйгээр хэн буруутайг тогтоохыг хүсдэг хэмээн тус улсын хэвлэлүүд бичжээ. Энэ учир нь тайлагдашгүй хэрэгт Малайзын өнөөгийн Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэдэг нь олны анхаарлыг татаад буй. Тэгвэл амиа алдсан монгол эмэгтэйн төлөө хэсэг монголчууд нэгдэж Ерөнхий сайд Нажиб Разак болон түүний эхнэр Росмах Мансор нарыг бүхэл бзтэн долоон жил шийдэгдээгүй хэрэгт хариу өгөхийг шаарджээ. Энэ нь тэдний анхаарлыг татаж, дургүйг нь хүргэсэн талаар хэвлэл мэдээллээр цацагдах болсон байна. 

Тодруулбал, энэ сарын долооны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Монгол эмэгтэйчүүд тус улсын Ерөнхий сайд болон түүний эхнэрээс хариулт нэхсэн нь олны дэмжлэгийг авч чаджээ. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг хэвлэлүүдэд ийнхүү тайлбар хийсэн байна. Тэрээр “Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгаж эхлэх хэрэгтэй. Энэ шалгалт түүний үхэлд хэн буруутай болохыг ч хэлж өгөх ёстой, эхийн хайрыг мэдрэлгүй өсч буй хоёр хүүгийн төлөө хариуцлага хүлээж хэрэгтнүүдийг яаралтай олох ёстой ” гэжээ. Мөн түүний хүүхдүүдэд санхүүгийн тусламж хэрэгтэй байгааг ч дурдсан байна. Түүнчлэн Малайзын Эмэгтэйчүүд, Гэр бүл, Олон нийтийн хөгжлийн яамыг тус асуудалд онцгой анхаарал тавихыг хүсчээ. 

Г.Бүжин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.11.195.157) 2025 оны 03 сарын 13

sain baina.Demjij baina.Ene emegteichyydiin baigyyllaga hyyhdiin baigyyllaga er ni yrid ni iu hiij bsiin.

1  |  0
irgen(103.11.195.165) 2025 оны 03 сарын 13

sain baina.Demjij baina.Ene emegteichyydiin baigyyllaga hyyhdiin baigyyllaga er ni yrid ni iu hiij bsiin.

1  |  0
gadaad yamnihni ajil(92.104.218.224) 2025 оны 03 сарын 13

irgedee nohoinoos dor uzdeg gadaad yamnihni oodgui archhagui nuur zarai

1  |  0
Малайзад суралцагч(122.201.18.59) 2025 оны 03 сарын 13

Малайзууд үүнийг маш ихээр дэмжинэ шүү дээ манай төр засгийхан хөдлөхгүй байгаа л даа. Малайзын эсрэг хүчнийхэн үүн дээр тоглолт хийж ПМ буюу ерөнхий сайдыг авч хаях эрмэлзэл их байгаа. Иргэд нь чтмөн адил энэ эмэгтэйн талд байгааг мэдэрсэн.

1  |  0
yh(203.194.116.101) 2025 оны 03 сарын 13

энэ хэрэг ямар их удааширч байна аа

1  |  0
Top