МИАТ-ын удирлдагуудад холбогдох шүүх хурал өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Баясгалан болон шүүгдэгч Гантөмөрийн өмгөөлөгч Жанцан гадаадад томилолтоор яваа гэсэн шалтгаанаар өмгөөлөгчид шүүх хурлыг дахин хойшлуулж өгөх санал гаргасан. Гэсэн ч шүүгдэгч Н.Гантөмөрийн хэргийг тусгаарлан хэлэлцэх шийдвэр гаргаснаар шүүх хурал үргэлжилсэн юм.
Их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаа 2006-2011 оны хооронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан Эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд "Голомт" банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын холбогдох шүүх хурал өнөөдөр хорих 461 дүгээр анигд үргэлжилэх юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 150/3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166/3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Харин Голомт банкны зургаадугаар салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156/3/3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХАМГИЙН УРТ ГУНИГ ”ШУДАРГА БАЙЦГАЯ Л ДА”