Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах хэвлэлийн бага хурал зарлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Өнгөрсөн хоёрдугаар сард Тагнуулын ерөнхий газрын, Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг сэжигтнээр татан УМБГ-т  шалгаж байгаа билээ. Түүнийг ХБНГУ-ын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгчийн алга болсон хэрэгт сэжиглэж байгаа бололтой. Энэ хэргийг шалгахаар Германаас хоёр мөрдөгч ирсэн нь олны анхаарлыг татаад буй юм. Тэгвэл өнөөдөр Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал 12.00 цагт "Монгол Ньюс" мэдээллийн  төвд болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top