Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган “Ууган аварга” сан байгуулжээ. Тэрээр өнөөдөр өөрийн суралцаж төгссөн 79-р дунд сургуульд сангийн нээлтийг хийж, энэ үеэр Баянзүрх дүүргийн таван өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажээ.
Энэ оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн медаль хүртсэн тамирчдад сар бүр тэтгэлэг олгодог болсон. Энэхүү тэтгэлгийн түрүүчээс тэрээр төрж өссөн дүүргийнхээ залуу өрхүүдэд тусламж үзүүлж, өргөө цагаан гэр бэлэглэж байгаа ажээ. Олимпийн аварга Баянзүрх дүүрэгт амьдардаг залуу гэр бүл болон хөгжлийн бэршээлтэй таван өрхийг сонгон, шагналын дээжээсээ гардуулах юм байна.
“Ууган аварга” сангийн нээлт өнөөдөр 14:00 цагаас 79-р дунд сургууль дээр болно.

Сэтгэгдэл ( 0 )