Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг цагдаагийнхан эрүүгийн ноцтой хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа юм. ХБНГУ-ын иргэн Максимлян Лёонхарт Клойбер хуурамч нэрээр Монголд орж ирээд сураггүй алга болсон хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж байгаа юм. Уг хүн улсынхаа банкуудыг залилан 12 сая евро луйвардан авч Монголд ирсэн гэдэг. Тэрбээр Монголд нуугдан амьдарч байхдаа ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын ажилтан Д.Цогтбаатартай ихэд дотно харилцаатай байсан юм байна. Түүний үхсэн, амьд нь тодорхойгүй, мөнгө нь хаана байгаа нь бүрхэг болсон учраас Д.Цогтбаатарыг цагдаагийнхан шалгаж байгаа талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэгвэл 12:30 цагт ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 1 )
=)) amar2 iim amarhan mungu olood zugtdag bol goyooo