Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд өнгөрсөн баасан гарагт болсон. Гэхдээ МАН-ын хүсэлтээр дахин хойшилсон юм. Тэгвэл маргааш 13:00 цагт шүүх хурал болно. Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргааад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )