Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1288 хүн хандаж үйлчлүүлжээ. Эдгээрээс 914 буюу 70.9 хувь нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хандаж үйлчлүүлсэн байна. Үүнээс БЗДХ авсан 54 хүн илэрч, хавьтлын судалгаа, хяналт эмчилгээнд оржээ.
Мөн орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцонд өнгөрсөн сарын 27-ны өдөр ХДХВ-ын халдвар илэрч онош нь батлагджээ. Үйлчлүүлэгч нь 40-44 настай, эрэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн, ХӨСҮТ-д тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байна. Ингэснээр ХДХВ-ын халдварын 141 дэх тохиолдол болон бүртгэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )
bayar hurgie
DOH HUDUUNUUHNII BREND BOLJEE.